
Биеийн хэлбэр бүр өөрийн гэсэн онцлогтой. Зөв размер, зөв загварыг сонгосноор биед илүү эвтэйхэн сууж, таны давуу талыг тодотгож, өөртөө итгэх мэдрэмжийг нэмэгдүүлнэ.
1. Hourglass (⏳ Элсэн цаг)
Онцлог:
• Мөр болон ташааны хэмжээ ойролцоо
• Бэлхүүс тод, нарийн
• Биеийн пропорц тэнцвэртэй
Size сонголт:
• Top: Ижил размер
• Bottom: Ижил размер
Зөвлөмж:
• Бэлхүүсийг тодотгосон загвар хамгийн зохимжтой
• High-waist leggings бэлхүүсийг сайхан барьж, биеийн хэлбэрийг тэнцвэртэй харуулна
• Medium support эсвэл contour stitching-тэй загварууд илүү тохирно
2. Inverted Triangle (🔻 Урвуу гурвалжин)
Онцлог:
• Мөр, цээж өргөн
• Доод хэсэг (ташаа, өгзөг) нарийвтар
Size сонголт:
• Top: Яг таарсан эсвэл 1 размер нэмэх
• Bottom: Яг таарсан эсвэл 1 размер багасгах
Зөвлөмж:
• Дээд хэсгийг энгийн, минимал байлгах
• Flared эсвэл straight cut leggings нь доод хэсгийг тэнцвэртэй харагдуулна
• Доод хэсэгтээ анхаарал татах өнгө, детальтай загвар сонгох нь зохимжтой
3. Pear (🍐 Лийр хэлбэр)
Онцлог:
• Ташаа, өгзөг давамгай
• Мөр, цээж нарийвтар
Size сонголт:
• Top: 1 размер багасгах
• Bottom: 1 размер нэмэх
Зөвлөмж:
• Доод хэсэгт даралт өгөхгүй, уналт сайтай leggings сонгох
• Dark эсвэл neutral өнгийн bottom нь илүү тэнцвэртэй харагдуулна
• Дээд хэсгийг цайвар, анхаарал татах загвартай сонгож биеийн харьцааг тэнцвэржүүлэх
4. Rectangle (▭ Тэгш өнцөгт)
Онцлог:
• Мөр, бэлхүүс, ташаа ойролцоо хэмжээтэй
• Биеийн муруй тод биш
Size сонголт:
• Top: Яг таарсан размер
• Bottom: Яг таарсан размер
Зөвлөмж:
• Contour stitching, shaping оёдолтой загвар биеийн хэлбэрийг тодруулна
• Бэлхүүсийг дотогш татсан high-waist leggings тохиромжтой
• Хэт сул загвар биеийг хавтгай харагдуулах тул зайлсхийх
5. Apple (🍎 Алим хэлбэр)
Онцлог:
• Цээж, гэдэс хэсэг давамгай
• Доод хэсэг харьцангуй нарийхан
Size сонголт:
• Top: Яг таарсан размер
• Bottom: Яг таарсан эсвэл 1 размер нэмэх
Зөвлөмж:
• Longline sport bra дунд хэсгийг зөөлөн барьж эвтэйхэн суулгана
• Leggings хэт бариу биш, тав тухтай байх нь чухал
• High-waist, soft compression материалтай загвар хамгийн тохиромжтой
✨ Санамж
• Хэрэв та хоёр size-ын хооронд эргэлзэж байвал тав тухыг нэн түрүүнд сонгоорой
• Материалын суналт, compression-ийг заавал харгалзан үзэх хэрэгтэй
• She.-ийн size guide болон body type зөвлөмж нь бодит өмсөлтөд тулгуурласан